Энэ үнэхээр итгэмээргүй сонсогдож байгаа ч үнэн мэдээлэл юм.
Олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнд явахад тулгардаг асуудлуудын нэг бол яахын аргагүй амьтдын ялгадас.
Энэхүү толгой өвтгөсөн асуудлыг шийдэх санааг Мексикийн интернет компани туршиж үзжээ.
Гэрийн тэжээмэл амьтадтай хүмүүс нийтийн цэцэрлэгт хүрээлэнд салхилж явахдаа нохойныхоо ялгадсыг уутлаад тусгай хэмжигчтэй саванд хийнэ.
Ингэснээр та Wi-Fi ашиглаж болох ба хаягдлын жингийн хэмжээгээр Wi-Fi хэрэглэх минут нь өгөгднө.
Энэ нь орчин тойрноо цэвэрхэн байлгахад туслахаас гадна интернет хэрэглэж болох ашигтай солилцоо болж чаджээ.
Тэд энэхүү алтан санаагаа Poo/Ялгадас/ WiFi хэмээн нэрлэсэн ба энэ нь одоогоор олон хотуудад идэвхитэй хэрэглэгдэж байгаа ажээ.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Т.ТҮВШИН