Есөн жил хүлээсэн скудетто

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Есөн жил хүлээсэн скудетто

Италийн “Сери А”-гийн 2011-2012 оны улирлын тоглолтын аварга багийн нэр 37 дугаар тойрогт тодорлоо. Лигийг тэргүүлж байсан Турины “Ювентус” “Кальяри”-г нутагт нь 2:0-ээр буулган авснаар Италийн аваргаар 27 дахиа шалгарав. Мирко Вучинич зургаа дахь минутад гоолын салхийг хагалсан бол Микеле Канини 74 дэх хоромд өөрийн хаалгыг мялаасан юм. “Юве”-гийн энэ түрүүнд “Интер Милан” чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Тэд аваргын төлөө өрсөлдөж байсан “АС Милан”-ыг энэ тойрогт 4:2-оор буулган авснаар мөнхийн өрсөлдөгчөө хорлосон билээ.

“Юве” 2005, 2006 онд скудетто хүртэж байсан ч авлигын хэрэгт орооцолдсоны улмаас цолоо хураалгаж, бүр доод лиг рүү хүртэл унаж байв. Тиймээс тэднийг албан ёсоор хамгийн сүүлд 2003 онд улсынхаа аварга болсон гэж үздэг. “Хуучин ноёд” 37 тойргийн дараа ялалт, 15 тэнцээтэй байгаа бөгөөд ирэх амралтын өдрүүдэд “Аталанта”-д хожигдохгүй бол буулган авбал улирлыг нэг ч ялагдалгүй үдэх болно. Европын топ лигт ийм зүйл тохиолдох нь маш ховор. Хамгийн сүүлд Английн “Арсенал” 2003-2004 оны улирлыг 26 ялалт, 12 тэнцээтэй үдсэн түүхтэй.

“Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж