Путины анхны албан уулзалт Жак Роггетой

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Путины анхны албан уулзалт Жак Роггетой

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Владимир Путины ажлаа аваад Кремльд уулзсан анхны хүн нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге байлаа. Путин Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа хийх хамгийн гол ажлуудын нэг нь “Сочи 2014” өвлийн олимпийн наадам хэмээн үзэж буй бөгөөд энэ утгаараа Жак Роггетой уулзахыг хүсчээ. Уулзалтын үеэр Путин ирэх 10 жилд ОХУ дэлхийн спортын гол өнгийг тодорхойлогч улс болохыг хүсч, Сочигийн олимпийн наадам төдийгүй 2018 оны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулахаа мэдэгджээ. Жак Рогге “ОХУ-д ганц өвлийн олимпийн наадам болохгүй, цаашдаа хөнгөн атлетикийн ДАШТ, хөлбөмбөгийн ДАШТ, оюутны Универсиад, усан спортын ДАШТ,  Формула-1-ийн гран при гээд олон уралдаан тэмцээн болно. Тиймээс Оросын спортыг гэрэлт ирээдүй хүлээж байна” гэжээ хэмээн Монголын үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж