Уг уран бүтээлийн хамт олон өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн дэлхийг тойрон аялан уран бүтээлээ толилуулсан бөгөөд хаалтынхаа үйл ажиллагааг Монгол оронд хийж байгаа юм байна. Засгийн газрын хэргжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын дэмжлэгээр “Төгөлдөр” сан, Италийн Милан хот дахь Монголын Өргөмжит консулын газар зэрэг байгууллагууд хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ.
Итали улсын Милан хотын театрын найруулагч Массимилиано Финаззер Фдори А.Манзоний зохиол “Сүйт залуус” бүтээлийг найруулан, Милан хотын “Ла Скала” театрт уншлага хэлбэрээр анх толилуулж байжээ. Үүний дараагаар уг жүжгийг сонгодог бүжиг, сонгодог хөгжмийн бүтээлээр баяжуулан найруулж тавьсан байна. Жүжигт XVI зууны Италийн залуусын хайр сэтгэлийн илэрхийлэл, тухайн үеийн нийгмийн зөрчил тэмцлийг харуулдаг байна. Энэхүү бүтээлийн Монголд тоглогдох гол онцлог нь Манай ДБЭТ хөгжимчин н.Мөнхболдтой хамтран ажиллах явдал юм хэмээн үйл ажиллагааг зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.