Сургуулийн засварын шав тавих ёслол болов

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Сургуулийн засварын шав тавих ёслол болов

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 63 дугаар сургуулийн засвар шинэчлэлийн ажлын шав тавих ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, технологийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Хотын хөгжлийг дэмжих төсөл”-ийн буцалтгүй тусламжаар дээрх ажлыг хийж буй. Энэхүү сургуулийн шинэчлэлийн ажилд дулааны алдагдлыг бууруулах технологи ашигласнаар тодорхой үр дүнгүүд гарах юм. Тухайлбал, дулааны эрчим хүчний хэрэглээг бууруулан, усан хангамжийн асуудлыг давхар шийдэн төсвийн урсгал зардалд хэмнэлт гарна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр ашиг тусаа өгөхийн зэрэгцээ хүүхдүүд тохилог орчинд сурч боловсрох боломжтой болох гэнэ.

С.Сүндэр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж