
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, технологийн болон зөвлөх үйлчилгээ үзүүлж буй ХБНГУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Хотын хөгжлийг дэмжих төсөл”-ийн буцалтгүй тусламжаар дээрх ажлыг хийж буй. Энэхүү сургуулийн шинэчлэлийн ажилд дулааны алдагдлыг бууруулах технологи ашигласнаар тодорхой үр дүнгүүд гарах юм. Тухайлбал, дулааны эрчим хүчний хэрэглээг бууруулан, усан хангамжийн асуудлыг давхар шийдэн төсвийн урсгал зардалд хэмнэлт гарна. Мөн агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээгээр ашиг тусаа өгөхийн зэрэгцээ хүүхдүүд тохилог орчинд сурч боловсрох боломжтой болох гэнэ.
С.Сүндэр