АНУ цэргийн холбооны хиймэл дагуул хөөргөжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

АНУ цэргийн холбооны хиймэл дагуул хөөргөжээ

Шинэ үеийн AEHF (Advanced Extremely High Frequency) хиймэл дагуулыг өнгөрсөн баасан гаригт АНУ тойрог замд хөөргөсөн талаар Ройтерс мэдээллээ. Хиймэл дагуулыг  Atlas 5 пуужингаар Канаверал талбайгаас хөөргөсөн  ажээ. AEHF хиймэл дагуулд  дахиад дөрвөн төхөөрөмж хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд төхөөрөмж тус бүрийн үнэ нэг тэрбум доллараас их байх гэнэ.

Хиймэл дагуул тойрог замд 14 жил ажиллах аж. Хамгийн анхны AEHF системтэй хиймэл дагуулыг 2010 оны наймдугаар сард хөөргөсөн боловч техникийн гэмтлээс шалтгаалан, өнгөрсөн оны аравдугаар сард тойрог замд орсон байна.

Одоо ажиллах хоёр хиймэл дагуул нь шинэ технологиор мэдээ дамжуулах бөгөөд хуучин ажиллаж байсан хиймэл дагуулуудын мэдээ дамжуулах хурдаас зургаа дахин илүү хурдтай, арав дахин илүү тод томруун мэдээлэл өгөх юм. Түүнчлэн эдгээр хиймэл дагуулын өгөгдөл нь радио электроникийн шуугиан багатай байх гэнэ.

Н.ТУНГАЛАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж