Монгол-Японы ойн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Монгол-Японы ойн тоглолт болно

“Монгол-Япон хоёр орны хамтын харилцаа”-ны 40-н жилийн ой энэ онд тохиож байгаа.  Энэ ойг тогтмол тэмдэглэж ирсэн түүхтэй билээ. Энэ удаагийн хамтын харилцааны арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр 18 цагаас СТӨ-нд нээлтээ хийх юм.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар МУ-ын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай ажиллаж байгаа юм байна. Уг тоглолтоор Японы эртний бүжгийг Монгол ардын бүжигтэй хослуулан дэглэн зохиомжилж, морин хуурын аялгуунд тоглохоороо онцлог болох гэнэ.

“Итгэлийн гэгээ” нэртэйгээр тоглогдох бэсрэг бүжгийн жүжгийн үзүүлбэрийг Японы бүжиг дэглээч бүжигчин Азүми Конхо, түүний охин Каня нар Монгол бүжигчидтэй хамтран тоглох аж. Японы уламжлалт бүжгийг манай ардын бүжигтэй хамтатган зохиомжилж, анх удаа  Өүлэн эхийн дүрийг бүтээж гол дүрд нь Азүми Конхо гуай өөрөө тоглох юм. Энэхүү хамтын  харилцааны хүрээнд зохион байгуулж байгаа уг арга хэмжээ нь ашиг олох зорилго агуулаагүй гэдгийг өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцсон төлөөлөгчид албан ёсоор мэдэгдлээ. Мөн уг тоглолтын бүжгийг   ХБК-ийн багш,бүжиг дэглээч н.Хосбаяр найруулан дэглэж,хөгжмийг МУ-ын Морин хуурын чуулгын хамт олон ерөнхий удирдаач Батчулууны удирдлаган доор   тоглох  бөгөөд ХБК, СУИС-ын бүжгийн ангийн оюутнууд тоглолтонд оролцох юм байна. Бүжгийн жүжгийн аялгууг МУ-ын Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн  бүтээлийг эгшиглүүлэх гэнэ.

                                                                                                                                     Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж