Мөнгөн эдлэл халуун усанд өнгөө алддаг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Мөнгөн эдлэл халуун усанд өнгөө алддаг

 

 Сайн үнэт эдлэл ч хурдан шороо тоос болж, өнгөө алддаг. Тиймээс сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Гэхдээ зөв цэвэрлэх нь чухал. Эс тэгвээс та үнэт эдлэлээ гэмтээх магадлалтай. Дараах зөвөлгөө танд үнэт эдлэлийг тань байнга шинэ байлгаж, өнгөө алдахгүй байхад нь тусална.



1. Юуны өмнө та үнэт эдлэлээ цэвэрлэж эхлэсээ өмнө үнэт эдлэлээ сайтар шалгаж, гэмтсэн эвдэрсэн хэсэг байгаа эсэхийг нь шалгах хэрэгтэй. Хэрвээ ямар нэг эвдрэл, гэмтэл гарсан эсвэл халцарсан хэсэг байх аваас цэвэрлэхээ зогсоох хэрэгтэй. Эс тэгвээс та эвдрэлийг бүр их болгох болно.


2. Та хэрвээ бөгж цэвэрлэх гэж буй бол заавал гарнаасаа авсан байх шаардлагатай буюу угаахад амар байх ёстой юм. Мөн та үнэт эдлэлээ бодисоор угаасныхаа дараа дутуу угаах аваас дутуу угаагдсан бодис өнгө үүсгэх магадлалтай.


3. Үнэт эдлэлээ заавал 100% хөвөн даавуугаар арчиж, цэвэрлэх хэрэгтэй бөгөөд зөөлөн арчих хэрэгтэй. Эсвэл үнэт эдлэлийн дэлгүүрээс зориулалтын алчуур авч болно.


4. Үнэт эдлэлээ цэвэрлэхдээ тусгай үнэт эдлэл цэвэрлэгч бодисоор цэвэрлэх хэрэгтэй. Мөн тухайн бодисоор цэвэрлэхээсээ өмнө заавал зааврыг нь уншаарай.


5. Үнэт эдлэлээ ямар нэг цайруулагч бодисоор цэвэрлэж болохгүй. Энэ нь үнэт эдлэлийг гэмтээдэг гэдгийг санаарай. Мөн бассейн зэрэгт орохдоо үнэт эдлэлээ заавал тайлж байх хэрэгтэй. Учир нь хлор нь үнэт эдлэлийг гэмтээдэг юм.


6. Хүмүүс архи, спиртээр үнэт эдлэлийг угаавал өнгө ордог гэсэн буруу ойлголттой байдгаас үнэт эдлэлээ маш ихээр гэмтээдэг. Мөн архины төрлөөс гадна, хлор, ацтон, ер нь химийн бодисуудаар цэвэрлэх нь буруу юм.


7. Үнэт эдлэлээ угаахдаа сойз ашиглаж болно. Гэхдээ зөөлөн сойз ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс үнэт эдлэлийг гэмтээх эсвэл зурж магадгүй. Ихэнхдээ хуучирсан сойзнууд зөөлөн болсон байдаг.


8. Үнэт эдлэлийг шүдний оогоор угааж болно. Энэ нь үнэт эдлэлийг өнгө оруулдаг. Гэхдээ шүдний оо нь зөөлөн металыг гэмтээх магадлалтай учир зөөлөн металуудыг оогоор угаахгүй байсан нь дээр.


9. Үнэт эдлэлээ бүлээн усаар угаах хэрэгтэй. Гэхдээ халуун биш. Ялангуяа мөнгөн эдлэлүүд халуун усанд эмзэг байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж