Хүүхдийн чуулга уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн чуулга уулзалт болов

“Монголын хүүхдийн чуулган-2012” чуулга уулзалт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-28-ны өдрүүдэд олон улсын “Найрамдал”  төвд зохион байгууллагджээ. Уг чуулга уулзалтанд аймаг тус бүрийн хүүхдийн төлөөлөл гурав, насанд хүрэгч хоёр, нийт таван төлөөлөгч оролцсон байна. Уг уулзалтын зорилго нь 2012-2022 оны Монголын хүүхдийн төлөв байдал, нийгмийн дэмжлэгийг тодорхойлж, төрийн бодлогын шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгч  нарт хүүхдийн санаа, үзэл бодлыг илэрхийлэх, хүргэхэд оршижээ.Завхан аймгийн хувьд төлөөлөгчөөр ЗДТГ-ын НХХ-ийн мэргэжилтэн Д.Сарантуяа, Хүүхдийн төлөө хэлтсийн мэргэжилтэн Х.Цэдэвсүрэн, МБУГС-тай Дэвшил сургуулийн 10б ангийн сурагч Ө.Эрдэнэсувд, Бүрэн дунд  гуравдугаар сургуулийн  5а ангийн Г.Буянтогтох, Бүрэн дунд дөрөвдүгээр сургуулийн сурагч  М.Буддарь нар оролцлоо.

2012 оны 4 сарын 26-28-ны өдрүүдэд төлөөлөгч хүүхдүүд мини парламентыг байгуулж “Хүүхдэд ээлтэй өрх, гэр бүл”, “Хүүхдэд ээлтэй үйлчилгээ”, “Хүүхдэд ээлтэй  үйлчилгээ”, “Хүүхдэд ээлтэй орон нутаг, санаачилга” гэсэн сэдвүүдээр гурван  бүлэгт хуваагдан ажиллаа. Мөн насанд хүргэгч төлөөлөгчид дээрх 3 сэдвийн дор санал хүсэлтээ солилцон тулгамдаж буй асуудал тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхойлсон юм. Чуулганы төлөөлөгчид орон нутгаас гарсан санал хүсэлтэд тулгуурлан 2022 он хүртэл хэрэгжих  Хүүхдийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төслийг боловсрууллаа.

Завхан аймгийн  Хүүхдийн төлөө хэлтэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж