Орд газруудаа түшиглэж ДЦС-иуд барина

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Орд газруудаа түшиглэж ДЦС-иуд барина

Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд төрөөс уул уурхайн томоохон орд газруудыг түшиглэн хэд хэдэн дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Тухайлбал, Багануурын уурхайг түшиглэж 300-600 мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж, Шивээ-Овоогийн орд газар дээр 4800 мвт хүчин чадалтай станц барихаар ярьж байна. Түүнчлэн хувийн хөрөнгө оруулалттай нүүрсний орд газрыг эзэмшдэг компаниудаас Цайдам нуурын орд газар, Бөөрөлжүүтийн орд болон Хэнтий аймгийн Чандганы уурхайг түшиглээд тус бүр 600 мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станцууд барихаар салбарын ШУТЗ-ийн хурлаар ТЭЗҮ-ээ батлуулаад хөрөнгө оруулалтын ажлаа хөөцөлдөж байгаа аж. Мөн Могойн голын станцыг эхлүүлж, Өвөрхангайд Баянтээгийн уурхайг түшиглэж 40 мвт-ын дулааны цахилгаан станц бариулах гэж байгаа ажээ.  Цаашлаад Оюу толгой, Тавантолгой дээр тус бүр 300 мвт-ын хүчин чадалтай ДЦС барих юм байна. Мөн Дорнодын ДЦС-ыг өөрчилж хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ Адуунчулууны нүүрсний уурхай дээр шинээр ДЦС барих ТЭЗҮ хийгдэж байгаа. Ингэснээр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний ачааллаа бүрэн даагаад зогсохгүй, нэмүү өртөг шингэсэн эрчим хүчийг гадаадад экспортлох боломжтой болох юм.

Б.ЯРУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж