Мянга, мянгаар нь тариалж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Мянга, мянгаар нь тариалж байна

“Дундговь-газар шороо” хөдөлгөөнөөс говио цөлжилтөөс аврах хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжинд Сайхан-Овоо сумын Онгийн голын сав газраар дөрвөн хэсэг газрыг сонгон  мянган мод тарьж орон нутагт нь хүлээлгэн өглөө. Энэ нь говь нутгаа ногооруулах, Онгийн голоо аврах ажлын нэг хэсэг юм. Мянган мод тарих ажиллагаанд “Дундговь-газар шороо” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхболор оролцов. Тус хөдөлгөөнөөс ойрын өдруудэд тус аймгийн Луус суманд дараагийн мянган модоо тарихаар бэлтгэж байна. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  санаачилсан “Үндэсний, бүх нийтээр мод тарих өдөр”-ийг угтсан ажлыг “Дундговь-газар шороо” хөдөлгөөн аймагтаа ийнхүү манлайлж байна.

                С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж