-Нэгдсэн үндэсний байгууллагаас oлон улсын хоршооллын жил болгон зарласан энэ онд Засгийн газар Хоршоологчдын үндэсний чуулган хийж манай аймаг хоршооллыг дэмжих жилийн ажлаа аймгийн зөвлөлгөөн хийн ёс төртэй нээж байна. Манай аймагт 66 хоршоо байгаагаас хадгаламж зээлийн 10, хөдөө аж ахуйн 19, газар тариалангийн тав, худалдаа үйлчилгээний 18, хэвлэлийн хоёр, үлдсэн нь бусад төрлийн ажил үйлчилгээ эрхэлсэн хоршоо ажиллаж байна. Өнгөрсөн онд тус аймагт 58 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь хоршооны хэлбэрээр байгуулагдан ажил үйлчилгээгээ эхэлжээ. Хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх, хоршооллыг дэмжих нь хамтын хөдөлмөрийн давуу талд түшиглэн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж байна. Өнгөрсөн онд 175 сая төгрөгийн зээлийг 11 хоршоонд үйлдвэрлэлд нь зориулан олгожээ. Хоршоог дэмжих “Дундговь төв” аймагт байгуулагдсан нь сайшаалтай. Зуугаас дээш гишүүнтэй хоршоо байгуулах ажил сумдад нэлээд ахицтай байна. Өнөөдрийн зөвлөгөөн ололт амжилт, бэрхшээл хүндрэлээ ярилцаж зөвлөлдөх, суралцах хосолмол хэлбэрээр болж байгаа нь сайшаалтай гэж онцлон тэмдэглэлээ.
Зөвлөгөөний ажиллагаанд Хөдөө аж ахйн хоршоологчдын Төв холбооны дэд Ерөнхийлөгч Д.Батмөнх, Жижиг дунд үйлдвэрийн газрын хоршоо, бичил бизнесийг дэмжих хэлтсийн дарга А.Гэрэлзаяа нар оролцож хоршоологчдын дунд сургалт явууллаа.