Cэтгүүлчид туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Cэтгүүлчид туршлага солилцов

Өвөрхангай аймгийн МСЭ-ийн салбараас санаачлан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын “Орон нутаг дахь хэвлэлийн эрх зүйн орчин” сэдэвт уулзалт, сургалтыг Арвайхээр хотод зохион байгуулав. Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын санхүүгийн дэмжлэгээр зохиогдсон энэ арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, МСЭ-ийн дэд ерөнхийлөгч, ОНХМХ-ийн тэргүүн С.Шаравдорж, МУИСын сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч,доктор Ж.Батбаатар нар оролцон санал бодлоо хэлж,орон нутаг дахь хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн эрх зүйн орчин, төр, захиргааны болон хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа зэрэг тулгамдсан асуудлуудаар харилцан ярилцаж, хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар сургалт зохион байгууллаа. Гурван аймгийн 50 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Арвайхээр сумын нутагт байрлах “Их уул” цэргийн хүрээний дайчдын амьдрал ахуй, цэргийн хээрийн сургуультай танилцаж, нутгийн цэргүүдтэйгээ уулзан сурвалжлага, нэвтрүүлэг бэлтгэжээ. Мөн буудлагын спортоор цэц мэргэнээ сорьсон юм.

Эх сурвалж: ww.uvurkhangai.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж