Нисэж яваа шувууны нүдээр үзэх аваас цэнхэр туяатай нүд алдам талын уудамд хааяа нэг од газарт буусан мэт үзэгдэх нь айл гэрийн тоонын гэрэл болой. Хээр талын нүүдэлчид мал сүргийн бэлчээр, өвс усны шим сорыг дагаж ийн хол хол нутаглана. Их хотын бужигнасан амьдралдаа идээшсэн хүний нүдээр харах юм бол даанч уйтгартай. Нүүдэлчний амьдрал уйдашгүй. Мянга мянган жил нүүдэллэж, үлгэр туульсаа зохиож, уул устайгаа хүүрнэж, од сарны зурхай зурж, судар номоо бичиж, уртын дуугаа дуулж, морин хуурынхаа аялгуугаар байгаль дэлхий адуу малтайгаа ойлголцож, хайрлан дурлаж, үр хүүхдээ өсгөж, хүлэг морио уралдуулж, хурим найраа дэглэж, айраг цагаагаа сөгнөж… өчүүхэн ч чөлөө завгүй.
Их хотуудад олон өнгийн гэрэл солонгорч, хурдан галт тэргүүд дээгүүр доогуур давхилдан, электрон хөгжим нүргэлэн, үй олон залуус дуулж бүжиглэн, шилэн хундага жингэнэлдэж байхад талын нүүдэлчид хүлгийн дэл дээр дарцаглаж, морин хуураараа ингэн тэмээ уйлуулж, хээр талдаа чимээгүйхэн нүүдэл лэнэ.
Дайн самуун болж, газар дэлхий сэгсэрч, өндөр байшингууд нурж, далайн шуурга оволзож, усан хуй эрчилж, өндөр хүчдэлийн шон ойчиж, зам тээвэр зогсож, зурагтын дэлгэц тэр бүхнийг дэлхий даяар өрсөлдөн үзүүлж байхад нүүдэлчид тэ мээн хөсгөндөө гэрээ эвхэж ачаалаад нүүж л явна. Мянга мянган жи лийн салхи шуурга, үер бороо, тэсгим хүйтэн, аагим халууныг нүүдэлчний бяцхан гэр туулан, нүүсээр л авай. Шинэ нутаг дээр буугаад газар хөндөлгүй ханаа шийрлэж гэрээ дугуйлаад шороогоор нь зуухаа барина. Тэд мод бутыг хайрлаж, малынхаа аргалыг түлнэ. Үнээнийхээ зэл, морины уяаны шон, гадас мэтийг газарт зоох боловч нүүхдээ сугалж аваад нүхэнд нь ургамлын үр хийгээд шороо дүүргэж эдгээнэ. Гэрийн буурин дээр үлдэх шавар зуухаа нурааж газартай нь тэгшилж орхино. Айл нүүснээс хойш удалгүй хуучин нутаг онгож эдгээд, хээр талын өвс халиурна. Хээр тал ингэж мянга мянган жил онгон зэрлэгээрээ үлджээ.
Эгэл борог нүүдэлчний энэ л ахуй амьдрал дунд аян нүүдлийн уртад уртын дуу төрж бүтэн, өвгөдийн зөн мө рөөдлийн шастирыг их хөл гөн туульсаараа товчоолон сар жилээр аялгуулан хайлна.
Дэлхийнхээ баялгийг ухаж онгичиж хоослоод, түүгээр буй болгосон хөгжил дэвшил хэмээх хэт тансаг хэрэглээний хотжин төвлөрсөн ахуй, дэлхийгээ хайрлан хямгадаж дээрх баялгийг нь гамнан аж төрж буй нүүдэлчин ахуй хоёрын зааг дээр бидний эх болсон газар дэлхийнхээ хувь заяаны тухай эмзэглэн шаналсан зүрхээ дарж зог соно.
Тэнгэр бол бидний эцэг, дэлхий бол бид бүхний ээж нь юм хэмээн монголчууд үзнэ. Уул толгод, ус булаг, өвс ургамал, хад чулууг бүгдийг амьтай сүнстэй, оюун ухаантай хэмээн хүнчлэн харилцдаг билээ.
Чухам ингэж үзвээс, хүн төрөлхтөн өндрийн гарвал яз гуур луу, төрүүлсэн ээж рүү гээ хийх нийтийн аян дайнд хөдөлсөн биш үү?
Хүн төрөлхтний нүүдэлч дийн соёл иргэншлийн сүүл чийн үнэт зүйлсийг тээж яваа нүүдэлчин малчдын бэл чээр нутаг руу уул уурхайн ашигт малтмалын хайгуулын лиценз авсан баян компаниуд сүлжилдэн давхилдах боллоо. Өвс халиурч, зээр жирэлзэн гүйсэн тэр уудам хээр тал нутгийн хөрсөн дор алт, нүүрс, уран, нефть байгаа юмаа. Газрын гүнээс үлэмж их баялаг ухаж олборлоод тал нутагт гоёмсог хот байгуулж, нүүдэлч малчдын “хоцрогдсон” гэх ахуйг өөд нь татаад амьдралыг нь сайхан болгох тухай “үлгэр” ярьж явна. Их мөнгөтэй тэрхүү дэлхийн баян компаниудад ли ценц олгож найр тавиад ашгаас нь хүртэхийг санаархагч монгол төрийн эрхэнд гарсан олигархиуд “хоцрогдсон” гэх бэлчээрийн нүүдлийн мал аж ахуйн тогтолцоог халж, оронд нь атомын станцаар тэжээгдэх аж ахуй болгон өөрчлөх тухай бас нэгэн “үлгэр” зохиогоод ярьж явна. Чернобыльд юу боллоо? Өнгөрсөн жил Японд юу боллоо? Дэлхийн бөөрний дэлэмхэн хэсэгт торж үлдсэн монгол нүүдэлчдийн ахуйгаа бэлчээр нутагтайгаа хадгалан үлдэхийн төлөө тэсэж зогсох хэрэгтэй болоод байна.
Яг одоо шөнө дунд болж байна. Малчны жижигхэн гэрт аргалын гал дүрэлзэж, нар ны зайгаар цэнэглэгдсэн ца хилгаан үүсгүүрт компью те рээ залгаад бид дэлхийтэй холбогдож байна. Монголын хээр талд нар болон салхи хэмээх хэзээ ч үл шавхагдах эрчим хүчний эх булагтай билээ, бид. Уран хэмээх дэлхийн баялаг гүн дээ байж байг. Тэр чинь эх дэл хийнхээ хэвлийн дулааны тэнцвэрийг барьдаг юм биш үү? Жаахан дэлхийдээ тэрхүү дотоод эрчим нь хэрэгтэй, тэгээд ч тэр шавхагдашгүй биш ээ. Алт эрдэнэс нь ч дэлхийдээ хэрэгтэй. Тэр шавхагдах дөхөж байна. Эх болсон газар дэлхийгээ өөрсдийн амар хялбар, баян тансаг амьдралын золиос бол гох ёсгүй. Хүн төрөлхтөөн! Дэлхий ээждээ хайрын үгээ ил гээж хүчирхийллээр бус, хай раар өлгийдөн өмгөөлье! Дэл хий ээжээ хайраараа тэвэр цгээе!
Үг шиг хүчтэй нь юусан билээ? Миний тарни: Дэлхий ээж тандаа бид хайртай.