МАН Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

МАН Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүллээ

МАН-ын дарга Ерөнхий сайд С.Батболд, тус намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд очиж, УИХ-ын сонгуульд МАН дангаар оролцох болсноо мэдэгдэн мөрийн хөтөлбөрөө бүртгүүллээ. Энэ үеэр МАН-ын дарга С.Батболд “Монгол Улсын улс төрийн хамгийн ууган хүчний хувьд өнөөдөр бид Сонгуулийн хуульд заасан хугацааны дагуу сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө бүртгүүллээ. Манай сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол үндэс суурь нь Монгол хүнээ хөгжүүлье, тэдний амьдралыг өөд нь татах зарчим. Бид эдийн засгийн өндөр өсөлтийг урт хугацааных болгож иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч хөтөлбөрөө боловсруулсан” гэсэн юм.

Харин нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Парламентад олонхийг бүрдүүлдэг манай намын хувьд сонгуульд аль болох мөнгөний нөлөөлөл байлгахгүйн тулд Сонгуулийн хуулийг УИХ-аар батлахад санаачлагатай ажилласан. Тиймээс Ардын нам сонгуулийг шударгаар зохион байгуулахын төлөө санаачлагатай ажиллаж байна. Үндэсний аудитын газарт манай сонгуулийн мөрийн хөтөлбөр очсон. Үндэсний аудитын газраас зарим чиглэлд өөрчлөлт хийх чиглэл өгсөн. Үүний дагуу манай намын Удирдах зөвлөл хуралдаж өөрчлөлтүүдийг хийсэн” гэлээ.

Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь улстөрийн намуудаас өргөн мэдүүлсэн мөрийн хөтөлбөр болоод бусад баримт бичгүүдийг тав хоногийн дотор багтаан судлаад бүртгэх эсэхээ эцэслэдэг байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж