АОХН-ийн Гүйцэтгэх хорооны хуралдаан болов

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

АОХН-ийн Гүйцэтгэх хорооны хуралдаан болов

АОХН-ийн Гүйцэтгэх хорооны V хуралдаан 5 дугаар сарын 7-нд Вашингтон хотноо болов. Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал тус хуралдааныг удирдан явуулж, 7 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдах АОХН-ийн Удирдах Зөвлөлийн IV хуралдааны бэлтгэл ажил, хэлэлцэх хэргийн төлөвлөгөө болон 7 дугаар сарын 8-9-нд хуралдах Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх бага хурлын бэлтгэл ажлын талаар ГХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдөд танилцуулж, санал бодлоо солилцов. Мөн АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын шинэ албан тушаалд томилогдсон Мариа Лайснерт бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхийг зөвшөөрч, үүрэгт ажилдаа даруй орохыг зөвлөв.

Хуралдаанд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Х. Бэхбат, Литва Улсаас АНУ-д суугаа Элчин сайд З. Павиллионис, Шведийн Элчин сайд Мариа Лайснер, Польшийн ГХЯ-ны Олон улсын байгууллагын газрын дэд захирал Р. Павел, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х. Клинтоны ахлах зөвлөх Т. Тиллемин, БНСУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтан, Нээлттэй нийгэмлэг хүрээлэн, АОХН-ийн Зөвлөлийн ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж