Галт уул Испани, Португалийн нислэгийг хаав | News.MN

Галт уул Испани, Португалийн нислэгийг хаав

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Галт уул Испани, Португалийн нислэгийг хаав

Эйяфьятлайокудль галт уулын үнсэн үүл Европын өмнө хэсэг рүү нүүж байгаагийн улмаас Испанийн засаг захиргаа 16 нисэх буудлын ажиллагааг түр хаахаар шийджээ.
Сантьяго-де-Компостела, Ла-Корунья, Виго, Сантандер, Бургос, Леон, Вальядолид, Саламанка, Бильбао, Сан-Себастиан, Витория, Сарагоса, Памплона ба Лерида хотууд мөн Риоха муж, Астурийн вангийн хамжлагт нутгийн нисэх буудлууд хаагдсан байна. Агаарын тээврийн аюулгүйн асуудлын Европын байгууллага (Eurocontrol) мэдэгдснээр Барселоны буудлууд ч хаагдаж магадгүй. Нийт 190 нислэг хойшлогдоод байгаа ажээ.
Португалид үнсэн үүлний улмаас Лиссабон, Порту ба Фару хотуудад 104 нислэгийг хойшлуулсан гэнэ. Үүнээс гадна Атлантын далай дээгүүр  хийх нислэгийг чиглэлийг уг хоёр оронд өөрчлөөд байна.
Le Figaro сонинд өгүүлснээр үүл Францын зүг нүүж байгаа учир Францад ч нисэх буудлууд хаагдаж магадгүй боллоо. Eurocontrol тодруулснаар Францын өмнөд нутгийн нислэгт хязгаарлалт хийх бололтой. Гэхдээ цаг уурчдын мэдээгээр ням гаригт орох бороо үнсийг буулгаж магадгүй ажээ.
Эйяфьятлайокудль галт уулын дэлбэрэлт 2010 оны дөрөвдүгээр сараас хойш үргэлжилж байна. Европыг бүрхсэн галт уулын үнсэн үүл дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн өргөн цар хүрээгээр Европын агаарын тээврийн ажиллагааг тасалдуулж байна. Агаар дахь үнсний хуримтлал нэг үе буурч нислэгүүд сэргэсний дараа энэ сарын 3-4-нд дахин үнсэн үүл үүсч нислэгт аюул учруулах болжээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж