www.bukh.mn вэбсайт, "БӨХ" сэтгүүлийн санаачлагч, эрхлэн гаргагч Ч.Ганбат "Лондон-2012" олимпийн наадамд гэрэл зургийн сурвалжлагчаар явах батламжаа гардан авчээ. Ч.Ганбат нь "Токио-2010", "Парис-2011" жүдо бөхийн ДАШТ, "Гуанжоү-2010" Азийн наадам, "Хонконг-2009" Зүүн Азийн наадмыг сурвалжилж байсан бөгөөд дотоодод болж буй томоохон тэмцээнүүд, бөхийн барилдаануудыг гэрэл зурагт мөнхөлж, "Монгол бөх Гиннест" гэрэл зургийн альбомыг спорт сонирхогчдын хүртээл болгосон уран бүтээлч юм. Урьд нь Монгол Улсаас телевиз, сонины сэтгүүлчид л олимпийн наадмыг сурвалжилж байсан бол ийнхүү анх удаа фото сурвалжлагч Монголын баг, тамирчдын торгон агшинг алдалгүй аргамжин үлдэх үүрэгтэйгээр Лондонг зорих болжээ. Ч.Ганбат ахдаа баяр хүргэж, амжилт хүсье. Монгол тамирчдын медалийн тавцан дахь баярт мөчүүд түүний дуранд олон үлдэг.