Форумын үеэр эмч, эм зүйч нарын дунд Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний асуудлаар онол практикийн хурал болж, аймаг бүрээс тус 3 илтгэл тавьж хэлэлцсэн байна. Уг форумд хэлэлцүүлсэн илтгэлийг байр эзлүүлэн шагнал, урамшуулал гардуулсан байна. Үүнд:
1-р байрт: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторийн эрхлэгч Ш.Оюунцэцэгийн “Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторт ялгасан нянгийн антибиотикт мэдрэг чанарыг судалсан дүн”илтгэл
2-р байрт: ЭМШУИС-ийн Говьалтай дахь салбар сургуулийн багш К.Ерболатын “Бичил биетний антибиотикт мэдрэг байдлыг судлах нь” илтгэл
3-р байрт: Ховд аймгийн БОЭТөвийн эм зүйч Б.Болормаа, АУ-ны доктор С.Даржаа нарын “БОЭТ-ийн нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг судалсан нь” илтгэл тус тус шалгарчээ.