“Таванхан”, “Увс нуур” дэвжээд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Таванхан”, “Увс нуур” дэвжээд тэргүүлж байна

МҮБХ-ноос зохион байгуулж буй "Нутгаа дуурсгана" барилдааны шигшээ барилдаан өнгөрсөн амралтын өдрүүдэд эхэлсэн билээ. Хэсгээсээ нэгээр шалгарсан "Увснуур", "Таванхан", "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээд шигшээ барилдаанд 3 оноотойгоор, "Хантайшир", "Бөхбилэгт", "Их Монголын хүчтэн" дэвжээд 0 оноотойгоор гарч ирэн, өрсөлдөж байгаа. Харин хоёр өдрийн барилдааны дараах байдлаар онооны харьцаа ямар байгааг хүргэе.

"Нутгаа дуурсгана" шигшээ барилдааны явцын дүнг танилцуулъя.

1-6-р байрын төлөөх барилдаан:

1. Увс аймгийн “Увс нуур” дэвжээ 7 оноо
5-05-нд “Бөхбилэгт”-ийг 26 : 10-р ялж, 3 оноо
5-06-нд “Таванхан”-тай 18 : 18-р тэнцэж, 1 оноо

2. Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээ 7 оноо
5-05-нд “Хөвсгөлийн хүчтэн”- 7 : 29-р ялж, 3 оноо
5-06-нд “Увс нуур”-тай  18 :18 -аар тэнцэж, 1 оноо

3. Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээ 3 оноо
5-05-нд “Таван хан”-д 7 : 29-р ялагдаж, 0 оноо
5-06-нд “Их Монголын хүчтэн”-д 14:22-р ялагдаж, 0 оноо

4. Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээ 4 оноо
5-05-нд “Хантайшир”-тай 18 : 18-р тэнцэж, 1 оноо
5-06-нд “Хөвсгөлийн хүчтэн”-г 22 : 14-р ялж, 3 оноо
 
5. Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээ – 3 оноо
5-05-нд “Увс нуур”-т 10:26-р ялагдаж, 0 оноо
5-06-нд “Хантайшир”-ыг 21:13-р ялж, 3 оноо

6. Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ 1 оноо
5-05-нд “Их Монголын хүчтэн”-тэй 18 : 18-р тэнцэж 1 оноо
5-06-нд “Бөх билэгт”-д 13:21-р ялагдаж, 0 оноо


7-9-р  байрын төлөөх барилдаан

1. Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээ  3 оноо
5-05-нд “Ховд”-ыг 9:27- р ялж, 3 оноо
5-06-нд Өнжсөн

2. Дундговь аймгийн “Түшээт ханы аварга” дэвжээ 3 оноо
5-05-нд Өнжсөн.
5-06-нд “Ховд”-ыг 13 : 23-р ялж, 3 оноо

3. Ховд аймгийн “Ховд” дэвжээ 0 оноо
5-05-нд “Дүнжингарав”-т 9:27-р ялагдаж, 0 оноо
5-06-нд “Түшээт ханы аварга”-д 13:23-р ялагдаж, 0 оноо

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж