Харин Их Британийн инээдмийн жүжигчин Саша Барон Коэн шинэ киноныхоо Адмирал генерал Аладины дүрээр Америкийн “Өнөөдрийн шоу”-нд саяхан оролцохдоо түүний хүүхдийг тээж буй Меган Фокс түүнээс хүүхдийн тэтгэмжийн мөнгө нэхэж байгаа гэж хошигносон гэнэ.
“Борат” киноны дүрээр нь та бидний мэдэх болсон жүжигчин Саша Барон Коэн Ливийн дарангуйлагч хурандаа Каддафитэй тун төстэй Адмирал генерал Аладины тухай “Дарангуйлагч” хэмээх шинэ киногоо сүүлийн үед хаана л бол хаана очиж сурталчлах болсон билээ.
Хөтлөгч түүнээс “Тэгэхээр та Опра, Кети Перри, Меган Фокстой учир ургуулж явсан гэх гээд байна уу?” хэмээн асуухад тэрбээр “Тиймээ. Меган Фокс миний хүүхдийг тээж байгаа. Бас надаас хүүхдийн тэтгэмж нэхсэн. Тэр намайг хэн гэж бодсон юм бол. Хамгийн баян эр гэж арай бодоогүй байлтай” гэжээ.
Тэрбээр хамгийн сүүлд “Оскар”-ын наадамд очихдоо Умард Солонгосын таалал төгссөн удирдагчийн чандар хэмээн ваартай үнс улаан хивсэн дээр асгаж дэггүйтсэн юм. Түүний тоглосон уг шинэ кино АНУ-д маргааш нээлтээ хийх юм байна.