Хонхорын замд осолдсон хүмүүс сэхээнд байна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Хонхорын замд осолдсон хүмүүс сэхээнд байна

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу  Хонхорын замд өнөөдөр 09.30 цаг орчимд авто замын ноцтой осол гарчээ. Хэргийн газар Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай тасаг 105-ын аврагчид, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нар ажилласан байна. Уг ослын талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Б.Сүхбатаас тодруулахад “Subaru impreza” маркийн суудлын автомашин замын хажууд онхолдсон хэрэг гарсан.

Дотор нь 20 орчим насны зургаан залуу явсан байна. Тэдгээрээс таван залууг Гэмтэл согогийн үндэсний төвд хүргэсэн. Одоогийн байдлаар гурван нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж эхэлсэн бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа. Харин бусад гурван зорчигчийн хувьд харьцангуй хөнгөн бэртэл авсан, биеийн байдал нь дунд зэрэг байгаа” гэсэн юм.

 Уг ослын шалтгааныг Баянзүрх  дүүргийн замын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна.

                        Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж