Бангкок хотын Байёке цамхагт дээрх осол даваа гаригийн үдээс хойш болсон бөгөөд өөр хоёр ажилчин хазайсан шатнаас зууран үлдэж, амь гарсан тухай цагдаа нар мэдэгджээ. 89 давхар байшингийн 68 дахь давхраас тэднийг аварсан байна. Ажилчид байшингийн гадна зар сурталчилгааны самбар тогтоох гэж байсан ажээ.
Амьд үлдсэн хоёр ажилчин бага зэрэг гэмтсэн учир одоо эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. Шүүх эмнэлгээс шатны олс ямар шалтгаанаар тасарсныг шалгах бөгөөд магадгүй даац хэтэрсэн байж болох юм гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
304 м өндөр Байёке цамхаг нь Бангкок хотын нэгэн өвөрмөц дүр төрхийг илтгэдэг бөгөөд цамхгийн дээд давхруудад зочид буудал ажилладаг юм байна.