Нефтийн цамхагийг метаны хий дэлбэлсэн бололтой

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Нефтийн цамхагийг метаны хий дэлбэлсэн бололтой

Далайд асар их нефть асгасан ослыг гаргасан Deepwater Horizon нефтийн цамхагийг цооногоос гарсан метанын хийн хуримтлал дэлбэлсэн байж магадгүй. Ийм хувилбарыг Associated Press агентлагад ярилцлага өгөхдөө Брекли хотын Калифорнийн их сургуулийн профессор Роберт Би (Robert Bea) дэвшүүлсэн байна. Тэрээр цооног өрөмдөх ажиллагааны аюулгүй байдлын салбарын томоохон мэргэжилтэн ажээ.
Сүйрлийн гэрч болсон хүмүүсийн ярианы материалыг судлан ийм дүгнэлтийг Би хийсэн байна. Бигийн хувилбараар, метанын хийн хуримтлал нь далайн гүний өрөмдлөгийн технологийн стандарт болсон цооногийг цементлэх үеэр үүссэн химийн урвалын дулаанаас болон цугларчээ. Дулааны нэмэгдэл нь метаныг шингэн хэлбэрээс хий болон хувирахад үүсээд хий нь гүнээс дээш гарахдаа өөрийн замын саадыг сэтлэн гадаргад гарч дэлбэрсэн байна. Профессорын хэлснээр эхний дэлбэрэлт нь цамхагийн машины тасагт байрлуулсан хөдөлгүүрт гарсан гэнэ. Хийг даган гарч ирсэн нефтийн хольцыг дэлбэрэлтээс үүссэн гал дахин дэлбэлсэн ажээ.
ВР компанийн нефтийн цамхагуудыг хариуцсан албаны төлөөлөгч хэлэхдээ ослын шалтгааны судлан шалгаж байгаа ба мөрдөн байцаалт дууссаны дараа ямар нэгэн дүгнэлтийг хийж болно гэж мэдэгдсэн байна.
Энэ үеэр цооногоос гойжиж буй нефтийн урсгалд нөмрүүлэн нефтийг хураагаад тэндээс татан авах зориулалтай, 100 тонныг төхөөрөмжийг далайн ёроолд буулгасан боловч метанын хийн хөөсөнцөрүүд цугларч дэлбэрэх аюул байгаа учраас түүнийг дээш нь гарган авчээ. Уг төхөөрөмж нефтийн урсгалын 85 хувийг цуглуулах боломжтой байсан гэнэ. Мексикийн булангийн нефть олборлох өрөмдлөгийн цамхаг дэлбэрсний улмаас далайн усанд өдөр бүр 760 мянган литр нефть хаягдаж байна. Тавдугаар сарын 4-нд нефтийн асар том толбо АНУ-ын Луизиана мужийн эрэгт хүрч иржээ. Ослын хохирол нь одоогоор 14 тэрбум ам.доллар гэж  үнэлэгдээд байгаа ажээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж