Дорнодын залуучуудын уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Дорнодын залуучуудын уулзалт болно

"Дорнод коммент" групп, Хэрлэн Сумын Оюутан Залуучуудын Холбооноос зохион байгуулж буй “Дорнодын залуучуудын уулзалт”-ыг тавдугаар сарын 12-нд “BrauHaus” рестораны байранд зохион байгуулагдах гэж байна.

Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй оюутан, залуучуудын хоорондын холбоог бэхжүүлэх, тэдгээрийн санал бодлыг солилцох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, спортоор хичээллэх дур сонирхлыг төрүүлэхэд орших аж.  Өдөрлөгийн хөтөлбөрт шатар, дартсын тэмцээн болох бөгөөд клубуудын танилцуулга, чөлөөт уулзалтыг байгуулах аж.

Уулзалтанд ирэхдээ хэрэглэхгүй байгаа номнуудаа авчирч номын фонтонд хандивлахыг хүсэж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.dornodnutag.mn/ сайт болон 99031075, 88023066 утаснаас лавлах юм байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж