Интернет, гадаадын хэвлэл хаалттай, тусгаарлагдмал БНАСАУ-ын иргэд үүрэн телефоны хоёр оператороор дамжуулан гадаад ертөнцтэй холбогдох нь нэмэгдэж байна гэж The Financial Times мэдээлэв. Тус улсын умард хилийн ойролцоо оршин суудаг иргэд Хятадын үүрэн телефоны сүлжээ ашиглан гадаад руу ярьдаг бөгөөд утасных нь төлбөрийг Хятадад амьдардаг найз нөхөд, танилууд нь төлдөг гэнэ. Харин Египетийн Orascom компанийн сүлжээгээр улс дотроо ярьж, мэдээлэл солилцдог байна. 2008 онд байгуулагдсан Orascom компани 24 сая хүн амтай энэ улсад нэг сая орчим хэрэглэгчтэй болжээ.
Эх сурвалж: http://toimsetguul.mn