Николя Саркози Москвад ирж чадсангүй | News.MN

Николя Саркози Москвад ирж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Николя Саркози Москвад ирж чадсангүй

Францын ерөнхийлөгч  Николя Саркози Москвад болох Ялалтын баярын 65 жилийн ойн арга хэмжээнд оролцож чадахгүй болжээ. Орост суугаа Францын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай хэлснийг бямба гаригт AFP дамжуулав. Евро бүсийн санхүүгийн хямралын асуудлыг шийдэх шаардлага гарсан нь түүнийг Москвад ирүүлсэнгүй. Ялалтын баярт эрхэм ерөнхийлөгчийг Орост суугаа Элчин сайд Жан де Глиниасти төлөөлөх болсон байна.

Николя Саркози Евро бүсийн лидерүүдийн шуурхай уулзалтад оролцож байгаа юм. Саммитийн гол зорилго нь бүсийн санхүүгийн хямралыг бууруулахад чиглэгджээ. Өмнө мэдэгдснээр тавдугаар сарын 10-ны өдөр гэхэд саммитад оролцож байгаа лидерүүд хямралын эсрэг санг бий болгох асуудлыг боловсруулсан байхаар амласан байв.
Николя Саркози Ялалтын баярт ирэхгүй болсон анхны лидер биш. Өмнө нь Москвагийн арга хэмжээнд оролцох боломжгүйгээ Их Британийн ерөнхий сайд Гордон Браун, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хоёр мэдэгдсэн байлаа. Их Британийн сонгууль болж байгаа учир Браун ирж чадахгүйгээ мэдэгдсэн байв. Харин Обамагийн ирэхгүй шалтгааныг хэлээгүй байгаа.
Ялалтын баярт Александр Лукашенко ба Виктор Янукович өөрсдийн эх оронд баярын парад хүлээн авах учраас оролцож чадахгүй болсон юм. Гэхдээ тэд Москвагийн Кремлийн ханын дэргэд цэргийн алдарт хотуудын гэрэл хөшөөг нээсэн тавдугаар сарын 8-ны арга хэмжээнд ирсэн байлаа. Молдавын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Михай Гимпу Москвад ирэхгүй, харин Кишенев дахь парадын ажиллагаанд оролцохоор болжээ. Москвад Германы холбооны канцлер Ангела Меркель ба Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони нарыг хүлээж байгаа. Энэ хоёр Саркозийн оролцсон Евро бүсийн гишүүдийн саммитад байгаа юм. Хамгийн сүүлчийн мэдээгээр Европын хямралаас болон Москвад ирж чадахгүйгээ Сильвио Берлускони мэдэгджээ. Москвагийн парадад дэлхийн 40 орны төр, засгийн тэргүүн нар оролцох юм байна.
Тавдугаар сарын 9-ний өглөөний 10 цагт Улаан талбайд эхлэх баярын парадад Оросын цэргийнхэнээс гадна Азербайджан, Армен, Белорусь, Казахстан, Киргиз, Молдав, Таджикистан, Туркмен, Украин, Польш, АНУ, Их Британи ба Францын цэргийнхэн оролцоно.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-09 202.131.231.26

Heden HUjaagiin sheesnuud Oros ah nariin bayriig yu ch yriad gutaaj chadahgui ee

Avatar

bor. 2010-05-09 124.158.64.224

Manaih jijig uls shuu deeHarin ter Hu Jin Tao d D Medvedev ih doligonoj bnaa Ene 2 iin dund bid hetsuu baisan tsaashid ch hetsuu baih baihdoo

Avatar

Зочин 2010-05-09 202.179.20.150

ANU BOLON ZAIRAM ULS GUREN DOOHGUI BAISHTEE ODOO HEN TANINAAR HOIZOLDOH YUM BE ENEETEN HUREJ BAIGAA BIZ

Avatar

ах нар 2010-05-09 91.188.48.211

Путин Медведев 2 хужаатай нийлж хеерцеглеед хол явахгуй нь ээ х*******н ховсдолт нуур царайг нь хараач нэг л жавхаагуйтаарсан таар шуудайнуудагуу гурэн болох гэж нэг ядуу ард тумнийг дарамталж байх эрх хэнд нь ч байхгуй Тевд Чечений ард тумний емне хийсэн нугэл нь нудээрээ гарч л таарна

Avatar

ah 2010-05-09 219.106.149.148

ted toohgui hudal shaltag zaaj baina ach holbogdol uguhgui baina manai donshuuch bol harin utga uchriig ni olohgui hoortsogloj yabaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж