Испани эдийн засгийн уналтад орлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Испани эдийн засгийн уналтад орлоо

Евро бүсэд эдийн засгийн өсөлтөөрөө дөрөвдүгээрт ордог байсан Испани
уналтад оржээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Испанийн эдийн
засгийн үзүүлэлт өнгөрсөн оны сүүлийн гурван сарынхтай харьцуулахад 0.3
хувиар буурсан байна. Харин 2011 оны эхний дөрвөн сартай харьцуулбал
эдийн засгийн өсөлт нь хасах 0.4 хувьтай гарсныг Мадридийн Статистикийн
үндэсний хүрээлэн мэдээлэв. Хэдхэн хоногийн өмнө “Standard & Poors”
агентлаг Испанийн зээлжих зэрэглэлийг А-гаас ВВВ болгож, хоёр түвшингээр
бууруулсан билээ. Тус улсын эдийн засаг, төсвийн байдал хүндхэн
байгаагаас ийм шийдвэр гаргаснаа шинжээчид онцолж буй.

Эх сурвалж: "Үндэстний тойм" сэтгүүл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж