Сонгуулийн хуулийг зөрчиж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийг зөрчиж байна гэв

УИХ-ын ээлжит сонгууль болохтой холбогдуулан МҮЭ-ийн холбооны нэр хүндэд халдсан үйлдэл удаа дараа гарч байгаа талаар С.Ганбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. 

МҮЭХ-ны нэрийг ашиглан Сэлэнгэ аймгийн засаг даргыг УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж байгаа тул дэмжээрэй гэх мэдээллийг үүрэн телефоны утсаар санал асуулга нэрээр далд сурталчилгаа явуулсан байна. Энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн  35.15.4, 35.18.4, 35.24, 35.25 дахь заалтуудыг ноцтой зөрчсөн гэж МҮЭХ-ныхон үзэж байгаа ажээ. Хурлын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар “МҮЭХ нь Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг зөрчиж, 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нартай холбоотой хууль бус сурталчилгаа, санал асуулгыг зохион байгуулаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. МҮЭХ-ны  гишүүд хөдөлмөрчдийн нэр хүндэд санаатайгаар халдаж, УИХ-ын сонгуулийн хууль бус сурталчилгаанд ашиглаж байгаа энэхүү үйлдлийг таслан зогсоохоор холбогдох хууль хяналтын байгууллагад  хандан,  зохих хариуцлага  тооцуулахаа мэдэгдье” гэсэн юм.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж