АНУ-ын Засаг захиргаанаас террористууд ямар нэгэн халдлага үйлдэх талаар мэдээлэл байхгүйг мэдэгдэж байсан бол Ерөнхийлөгч Обамагийн зөвлөх Жон Бреннан террорист бүлгүүд идэвхтэйгээр нэгдэж байгаа бөгөөд АНУ-д бөмбөг дэлбэлэх тохиромжтой нөхцлийг хайж байна гэсэн юм.
Холбооны мөрдөх товчооноос хэлэхдээ төхөөрөмжөөр илрэхгүй тэсрэх бөмбөгийг онгоцонд дэлбэлэх гэж байсан бөгөөд энэ бөмбөг нь өмнө нь Аль-Каеда бүлэг Арабын хойгт террорист халдлага хийхдээ хэрэглэж байсан бөмбөгтэй их адилхан байсан гэжээ. Түүнчлэн 2009 оны Зул сарын баярын үеэр Детройтын онгоцонд дэлбэлэх гэж байгаад бүтэлгүйтсэн халдлагын тэсрэх бөмбөгтэй мөн адил байгаа талаар сенатор Дайне Фейнштейн хэлсэн гэнэ.
Харин Тагнуулын төв газрын ажилтны хэлснээр саяын хуйвалдаанд ашиглах гэж байсан бөмбөг өмнө нь хийгдэж байснаас илүү боловсронгуй болсон бөгөөд бөмбөгөнд метал хийц байхгүй учир нисэх буудлын шалган нэвтрүүлэх төхөөрөмжид илрэхгүйг онцолжээ.
Тагнуулууд Йеменээс хөөрөх онгоцны ачаанд нуусан принтерийг олоход тусалсан бөгөөд онгоцонд тэсрэх бөмбөг байгаа гэсэн аюулын дохиог өгсөн байна.