Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Цэрэг татлагын нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарна хэмээн НЗДТГ-ын
Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Б.Баянмөнх ярилаа. Тэрээр "Төрийн
албан хаагч нь цэргийн алба зайлшгүй хаасан байх ёстой. Энэ үүднээс жил
ирэх тусам цэрэгт явах хүсэлтэй залуусын тоо өсч байгаа" гэв.
Өмнөх жилүүдэл цэргийн албанд тэнцсэн залуусын боловсролын төвшин
доогуур байжээ. Харин хуульд өөрчлөлт орсноор их, дээд сургууль төгссөн,
өндөр боловсролтой хүмүүсийг цэргийн албанд татаж байгаа юм байна.
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан залуусын олонхи нь биеийн жин, өндрийн
харьцаа болон нүд, арьс өнгөний өвчнөөр тэнцэхгүй байгаа тэнэ.
О.Бүрнээ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин