Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны Супер цомын эзэн “Эрчим” клуб Азийн хөлбөмбөгийн холбооны “President’s Cup”-ийн урьдчилсан шатны тэмцээнд оролцохоор Пакистаны Лахор хотод очоод байна. Үндэсний лигийн зургаан удаагийн аваргууд эхний тоглолтоо өнөөдөр орон нутгийн цагаар 20:00 (Улаанбаатарын цагаар 23:00)-аас Пакистаны “KRL” (Kahuta Research Laboratories Football Club)-тэй хийнэ.
“KRL” нь 1995 онд байгуулагдсан бөгөөд улсынхаа лигт 2009, 2011 онд түрүүлж, Азийн хөлбөмбөгийн холбооны цомтой багуудын цомын тэмцээнд 2001, “President’s Cup”-т 2010 онд оролцож байсан “хатуу самар” юм.
Д.НАНЖИД
"Өдрийн шуудан" сонин