Баруун бүсийн форум болжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Баруун бүсийн форум болжээ

Баян-Өлгий аймагт “Нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээ” сэдэвт Баруун бүсийн  форумыг зохион байгуулжээ. Форумд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 40 гаруй эмч, эмийн мэргэжилтнүүд оролцсон байна.

Форумын үеэр эмч, эм зүйч нарын дунд нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээний асуудлаар онол практикийн хурал болж, аймаг бүрээс тус тус гурван илтгэл тавьж хэлэлцүүлжээ. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторийн эрхлэгч Ш.Оюунцэцэг “Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторт ялгасан нянгийн антибиотикт мэдрэг чанарыг судалсан дүн”, Сүрьеэгийн тасгийн эрхлэгч Б.Жанбота “Антибиотикийн зохистой хэрэглээ,  Фатиха эмнэлгийн их эмч Х.Еркин “Бөөрний тэвшинцэрийн эмгэгээр эмчлүүлэгсдийн нянгийн эсрэг эмийн хэрэглээнд хийсэн судалгаа” зэрэг сэдвээр илтгэл тавьжээ.

                                                                                                                                         Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж