Монгол улсын Засгийн Газар, МҮХАҮТ-аас
тухайн жилдээ гаргасан амжилт, гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг харгалзан ТОП-5
арилжааны банкийг 11 дэх жилдээ шалгаруулж байгаа бєгєєд ХААН Банк 11 жил дараалан шилдэг банкуудаа
манлайлан Монгол улсын тэргүүн банкаар шалгарсан нь санхүүгийн хувьд
тогтвортой, найдвартай байдлын тод илэрхийлэл болж байгаа юм.
Харилцагчид, сэтгүүлчдийн анхаарлын тєвд байдаг асуултын нэг бол банкны
үндсэн үзүүлэлт болох нийт актив, татан тєвлєрүүлсэн хєрєнгє, зээлийн багцын
хэмжээ байдаг билээ. Тэгвэл ХААН Банкны нийт
активийн хэмжээ 2011
онд 44%-иар єсч 2,2 их
наяд тєгрєгт, татан тєвлєрvvлсэн хєрєнгє 41,5%-иар єсч 1,9 их наяд тєгрєгт, зээлийн багц 76,1%-иар єсч 1,4 их наяд тєгрєгт хүрсэн нь арилжааны банкуудаа манлайлан ТОП-5 банкны тэргүүн банкаар дахин шалгарах үндэслэл
болсон байна.
Тус банк нь 2011 онд 3,5 тэрбум тєгрєгний
єртєгтэй 100 ширхэг АТМ-ыг зах зээлд шинээр нэвтрүүлснээр нийт АТМ-ын тоогоо
260-д хvргэж банкны
системийн 70%-ыг дангаараа бvрдvvлэх болсон бєгєєд анхны АТМ тєвvvдийг болон анхны хєдєлгєєнт АТМ-ыг зах зээлд нэвтрvvлсэн нь харилцагчид банк
руу биш банк єєрєє харилцагчид руугаа очдог болсон зэрэг
шинэ шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ. Энэ нь 2011 оны “Монгол улсын шилдэг 5 банк”-ны тэргүүлэгч банкаар
шалгарах чухал үзүүлэлтүүд болсон нь гарцаагүй. Түүнчлэн ХААН Банк
2011 онд харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэ бүтээгдэхүүн
үйлчилгээ болох “Ухаалаг мэдээ”, “Cash back” vйлчилгээг шинээр зах зээлд
нэвтрүүлсэн нь харилцагч болон картаар vйлчлэгч байгууллагын аль алинд нь ашиг тустай vйлчилгээ болж олон тvмний хvртээл болж чадсан юм.
2011 онд ХААН Банкныхны хийж бүтээсэн
ажил, гаргасан ололт амжилт, нэвтрүүлсэн шинэ үйлчилгээ бүтээгдэхүүн, зєв
удирдлагын менежмент зэргийг дотоодод тєдийгүй гадаадад үнэлсэн нь Монгол улсын Засгийн газраас олгодог “Оны шилдэг 10 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан,
Ази Номхон Далайн орнуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооноос
шалгаруулдаг “Алтан цом” єргємжлєлєєс харж болох аж. .
ХААН Банк Монголын
банк санхүүгийн салбарт үргэлж шинийг санаачлагч нь байж орон даяар байрлах 100% онлайн сүлжээнд
холбогдсон 500 салбар нэгж, 260 АТМ, 3000 гаруй картаар үйлчлэгч байгууллага,
4000 гаруй ажиллагсдаараа дамжуулан эрхэм харилцагчдадаа санхүүгийн иж бүрэн үйлчилгээг хамгийн
шуурхай, шинэлэг байдлаар хүргэхийг
зорин ажилладаг харилцагчдынхаа итгэлт анд нь юм.