Жил бүр Цагаан ордонд болдог “White House Correspondents" Dinner” хүлээн авалтад Холливудын бараг бүх одууд хүрэлцэн ирдэг.
Тэргүүн хатагтай Мишель Обама загварын хувцсаар гангарах дуртайг мэдэх одууд саяхан болсон энэ хүлээн авалтад ирэхдээ нүдээ бүлтийтэл гангалж ирсэн гэнэ. Энэ үдшийн өмнө тогоочоос илүү дизайнерууд захиалгад дарагдсан ажээ. Дизайнер Наим Хан хамгийн завгүй ажилласан бөгөөд Тэргүүн хатагтай Мишель Обама, бизнес хатагтай Иванка Трамп, жүжигчин Лесли Манн гээд л олон зочдын хувцсыг сонгосон байна.
Ганц Наим Хан ч биш өөр дизайнерууд их ажилтай байсан ажээ. Үдэшлэг бараг л загварын шоу болж хувирсан гэнэ.
Н.Тунгалаг