Далайн дээрэмчдийн баазыг устгав | News.MN

Далайн дээрэмчдийн баазыг устгав

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Далайн дээрэмчдийн баазыг устгав


Сомали дахь Европын холбооны Тэнгисийн цэргийн хүчний ажиллагаанд (EU NAVFOR Somalia) оролцож байгаа Johan de Witt гэдэг Голландын цэргийн хөлөг онгоц тавдугаар сарын 7-нд далайн дээрэмчдийн хөвдөг бааз ба хоёр завийг илрүүлэн устгалаа гэж EU NAVFOR-ийн сайт мэдээлэв.

Дээрэмчдийн завиудыг нэгжих үеэр тэднийг дээрмийн ажиллагаа явуулж байсан гэх тоног төхөөрөмж, зэвсгийг илрүүлсэн байна. Далайн дээрмийн хэрэгт сэжиглэгдсэн 11 хүнийг баривчилжээ. Цэргийн хөлөг онгоц ойртож ирэх үеэр тэд зэвсгээ усанд хаяхыг оролдсон байна.

EU NAVFOR-ийн бүтцийн Шведын эргүүлийн нисэх онгоцноос тэднийг илэрүүлж мэдэгдсний дагуу Johan de Witt хөлөг онгоцыг амдуулан илгээсэн ажээ.

Европын холбооны есөн орны тэнгисийн цэргийн хүчийг нэгтгэсэн EU NAVFOR ажиллагааны гол зорилго нь хүмүүнлэгийн тусламжийг Сомалид хүргэж байгаа хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах мөн Адены булангаар өнгөрөх ямар ч хөлөг онгоцнуудыг дагалдан аюултай бүсээр өнгөрөөх зэрэг үйл ажиллагаа ордог байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-08 182.160.19.100

somaliin ovgontiinhon tom hodoldiin bainashd

Avatar

ДООДОХОД 2010-05-08 182.160.16.161

АВТОМАТААР АГССАН 3-ХАН ГАР ЯМАР Ч ЗЭВСЭГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ДОР НЬ БАРЬЦААЛНА ШҮҮ ДЭЭ – ХООСОН б** ХОРИН ХҮН АЙЛГАНА ГЭЖ

Avatar

hee alchihdiin baina 2010-05-08 182.160.52.183

iim joohon manai hyyhdiin parkiin zavi shig jijig zavi hologlood gurvuulaa nytsgen shahuu yaduu garuud ter tom tom neft zoodog tankeruudiig ezleed avchihdag yumuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж