Отгонтэнгэрийн ДЦГазарт судалгаа хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Отгонтэнгэрийн ДЦГазарт судалгаа хийжээ

Отгон тэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хөхтөн амьтан болон толгой, амьдрах орчин, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тогтоохоос гадна Зүйлийн олон янз байдлыг илрүүлэх зорилготой Отгонтэнгэрийн ДЦГ болон Тарвагтайн нурууны БЦГ-ыг бүхэлд нь хамруулан судалгаа хийжээ. Цоохор ирвэсний судалгааг Ханан, Зээлийн хавцал, Гурван нуур, Битүүтийн эх,Улаан ямаат, ТНБЦГ-ын  Алаг хадны Сайхан дэнж, Зостын шомбон уул, Үст уул, Үстийн гол, Идрийн голын эх зэрэг газрыг хамруулан судалжээ. Харин тарваганы судалгааг Сурангийн ам, Рашаангол, ТХБЦГ-ын Хашаатын бэл, Умгар, Цагаан нүүр, Бургаст, Сэрвэнгийн энгэр, Салхит булан, Ямаат зэрэг газраар хийж, шувууны судалгааг шувуу ажиглалтын цэгүүдэд тэмдэглэл хийсэн байна. Энэхүү судалгааны үр дүнд Отгонтэнгэрийн УТХГ-ын мэргэжилтэн байгаль хамгаалагч нар хамтарсан болон бие даасан нийт 120 ажиглалт, судалгаа хийн давхардсан тоогоор 1333 бодгаль бүртгэжээ.

Б.Мягмарсүрэн
 / Завхан /
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж