Аль-Жазира телевиз Бээжин дэх салбараа хаана

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Аль-Жазира телевиз Бээжин дэх салбараа хаана

Бээжин хот дахь өөрийн салбараа хаахаас аргагүйд хүрсэн талаар Аль-Жазира телевиз мэдэгдсэн талаар ВВС мэдээлэв.

Хятад улс тус телевизийн англи мэдээний сурвалжлагч Мелисса Чэний хэвлэлийн итгэмжлэл  болон визийг сунгахгүй гэж шийдвэрлэсэн учир Аль-Жазира дээрх мэдэгдлийг хийсэн байна. Гэхдээ телевиз Хятадад ажиллах хүсэлтээ үргэлжлүүлэн тавина гэжээ.

Мелисса Чэн 2007 оноос хойш Хятадад ажиллаж байгаа бөгөөд сурвалжлагчийн ажлыг үргэлжлүүлэхийг Хятадын албаны хүмүүс  зөвшөөрөхөөс татгалзсан юм. Энэ нь Хятадын Засаг захиргаа  гадаадын хэвлэл мэдээллийг сүрдүүлэх гэсэн нэг оролдлого байж болох талаар Бээжин дэх ВВС агентлагийн сэтгүүлч Мартин Патиенсе бичсэн байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж