”Эх баригчийн нэг өдөр”-ийг зохион явууллаа

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

”Эх баригчийн нэг өдөр”-ийг зохион явууллаа

ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн лавлах хэсэг дээр Олон
улсын эх баригч, сувилагчийн өдрийг угтсан “Эх баригчийн нэг өдөр”-ийг
зохион байгуулжээ. Энэ үеэр тус эмнэлгийн 21 эх баригч ажиллаж,
үйлчлүүлэгчийн биеийн жин, өндөр, артерийн даралт үзэх, эрүүл мэндийн
боловсрол олгох сургалт явуулах, асуусан асуултанд нь хариулах зэрэг үйл
ажиллагаа явуулсан аж. “Гэр бүл төлөвлөлт”, “Нярайн асаргаа”,
“Жирэмсний аюултай шинж” зэрэг сэдвээр 53 хүнд сургалт хийсэн бөгөөд 105
хүний артерийн даралтыг хэмжиж, 73 хүний жин, 35 хүний өндрийг хэмжсэн
байна. Мөн “Хамтдаа уншаарай” сэдэвт жирэмслэлтэд бэлтгэх багц номыг
анхны жирэмсэн 12 эмэгтэйд бэлэглэж, энэ үеэр кесарова хагалгаагаар
төрсөн нэг эхийн нөхөр, дүү нарыг төрөх тасагт оруулж, баяр хүргүүлэн,
цэцгийн баглаа өгүүлжээ.

http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж