Уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ Дэлхийн дээвэр Эверестэд авирахаар эх орноосоо мордоод удаагүй байгаа билээ. Дөрөвдүгээр сарын 8-нд эх орноосоо мордсон тэрбээр Эверест рүү Түвдийн талаас авирч байгаа бөгөөд “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Энэ багт Монгол, Канад, Испани, Балба улсын нийт найман уулчин орж байна. Тэд тавдугаар сарын эхээр Эверестийн North Cole буюу 7000 метрт өндөр авалт хийгээд цаг агаарын байдлаас шалтгаалан буцаж бааз кэмпэд бууж ирсэн мэдээллийг бид авлаа. С.Бат-Эрдэнийн хэлснээр уулчид хэд хоног амраад 8000 метр хүртэл өндөр авалт хийх бөгөөд үндсэн дайралтаа тавдугаар сарын 20-ны үед эхлэх бололтой.
Б.ЭНХ