УИХ, НИТХ-ын сонгууль болоход 50 хоног үлдлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

УИХ, НИТХ-ын сонгууль болоход 50 хоног үлдлээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг цаг хугацааны хуваарийг танилцуулж байна.

                  2012.04.26

Хийгдэх ажил

 

Хуулийн хугацаа

Хуанлийн хугацаа

1

Санал авах өдөр

Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн 7 хоногийн аль нэг ажлын өдөр байна.

2012.6.28

2

Сонгууль зарлах

Санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

2012.4.28

3

Засаг захиргааны шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоох

Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг сонгууль товлон зарласан өдрөөс эхлэн санал хураалт дуустал улсын хэмжээгээр түр зогсооно.

2012.4.28

4

Тойргийн хороо байгуулах

Сонгуулийн ерөнхий хороо санал авах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө тойргийн хороог байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.

2012.5.04-нөөс өмнө

5

Сонгогчдын нэрийн жагсаалтыг СЕХнд хүргүүлэх

Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг санал
авах
өдрөөс
55-аас доошгүй хоногийн
өмнө Сонгуулийн ерөнхий
хороонд
хүргүүлнэ.

2012.5.04-нөөс өмнө

6

Салбар хороо байгуулах

Тойргийн хороо салбар хороог санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө байгуулж, харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд нийтэд мэдээлнэ.

2012.5.09нөөс
өмнө

7

Сонгогчдын нэрийн жагсаалтыг тойргийн хороонд хүргүүлэх

Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал авах өдрөөс 50иас доошгүй хоногийн өмнө тойргийн хороонд хүргүүлнэ.

2012.5.09нөөс
өмнө

8

Нам, эвсэл сонгуульд оролцохоо    илэрхийлэх

Санал авах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлнэ.

2012.5.09нөөс
өмнө

9

Нам эвслийг бүртгэх эсэх
тухай
шийдвэр
гаргах

Сонгуулийн ерөнхий хороо нам, эвслээс ирүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш 5
хоногт багтаан шийдвэр гаргана.

2012.5.13ныг дуустал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж