Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийг жинхэнэ өөрийн үзэл бодлоороо ард түмэнд хүргэдэг өөрийнхөөрөө нэгэн Реппер Gee. Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч оператар мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээ буруу сонгосон гэлтэй гэнэт л Gee нэртэйгээр гарч ирсэн. Дууны үг, аяаа өөрөө зохиодог бөгөөд сэтгүүлч мэргэжил түүнд нэлээн дөхөм болдог гэсэн шүү. Тэрээр хаа ч явсан би өөрийнхөөрөө хэний ч өмнө бөхийхгүй, хэзээ ч урилгаар тоглож халтуур хийдэггүй гээд хээв нэг хэлж явдаг Реппер залуу өөрийнөө имиж, стилээрээ ч гэсэн ялгардаг гэхэд болно. Саяхан нэг телевизийн шууд нэвтрүүлэгт орж би гутал пүүзэндээ анхаардагүй, хамгийн хямд, таалагдсан хувцасыг л сонгодог. Арван мянгын цамцыг хямдарлаар нь авч өмссөн гээд илүү дутуу хэв маягүйгээр чөлөөтэй өөрийгөө илэрхийлж байсан. Зарим нэг халтуур хийж, брэнд гэж салбагнадаг дуучдыг бодвол ч өөрийн гэсэн стиль имижтэй бас ч гэж өөрийн гэсэн орон зайгай бий болгочихсон орчин үеийн  “Монголын номер 1” Реппер гэж фенүүд нь өргөмжилдөг.

ЭХ СУРВАЛЖ: www.grandnews.mn


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж