Нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлсийг жинхэнэ өөрийн үзэл бодлоороо ард түмэнд хүргэдэг өөрийнхөөрөө нэгэн Реппер Gee. Радио телевизийн дээд сургуулийг сэтгүүлч оператар мэргэжлээр төгссөн бөгөөд мэргэжлээ буруу сонгосон гэлтэй гэнэт л Gee нэртэйгээр гарч ирсэн. Дууны үг, аяаа өөрөө зохиодог бөгөөд сэтгүүлч мэргэжил түүнд нэлээн дөхөм болдог гэсэн шүү. Тэрээр хаа ч явсан би өөрийнхөөрөө хэний ч өмнө бөхийхгүй, хэзээ ч урилгаар тоглож халтуур хийдэггүй гээд хээв нэг хэлж явдаг Реппер залуу өөрийнөө имиж, стилээрээ ч гэсэн ялгардаг гэхэд болно. Саяхан нэг телевизийн шууд нэвтрүүлэгт орж би гутал пүүзэндээ анхаардагүй, хамгийн хямд, таалагдсан хувцасыг л сонгодог. Арван мянгын цамцыг хямдарлаар нь авч өмссөн гээд илүү дутуу хэв маягүйгээр чөлөөтэй өөрийгөө илэрхийлж байсан. Зарим нэг халтуур хийж, брэнд гэж салбагнадаг дуучдыг бодвол ч өөрийн гэсэн стиль имижтэй бас ч гэж өөрийн гэсэн орон зайгай бий болгочихсон орчин үеийн “Монголын номер 1” Реппер гэж фенүүд нь өргөмжилдөг.
Үндсэрхэг үзэлтэй Gee
ЭХ СУРВАЛЖ: www.grandnews.mn