Улаан загалмайн өдрийг тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2010.05.08-нд нийтлэгдсэн

Улаан загалмайн өдрийг тэмдэглэлээ

Өнөөдөр олон улсын улаан загалмайтнуудын баярын өдөр. Олон улсын хэмжээнд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг Улаан загалмайн байгууллагын өдрийг МУЗН тэмдэглэж байна. МУЗН-ээс Сүхбаатарын талбай дээр өдөрлөг зохион байгуулж үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчиллаа. Өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар танилцуулсны сацуу хүүхэд багачуудын концертийг зохион байгуулсан байна. Мөн энэ өдөр ЭМШУИС дээр “Цусны донор” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Арга хэмжээнд цусны доноруудаас гадна сайхан сэтгэлтэй хүмүүс өөрсдийн хүслээрээ цусаа өгч болох юм байна.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж