Лабораторийн чанарын гадаад үнэлгээний тайлан семинар болов

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Лабораторийн чанарын гадаад үнэлгээний тайлан семинар болов

ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран Монгол Улсад үйл ажиллагаа
явуулж байгаа лабораториудын шинжилгээний чанарыг сайжруулах, чанарын
гадаад үнэлгээний тогтолцоог бий болгож, сайжруулах чиглэлээр гэрээ
байгуулж дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Гэрээний дагуу П.Н.Шастины
нэрэмжит төв эмнэлгийн Лавлагаа лабораториос гематологи, биохимийн
чиглэлээр чанарын гадаад үнэлгээг 2008 оноос эхлэн явуулж байна. Энэ оны
эхний улиралд Гематологийн шинжилгээний найм дахь удаагийн чанарын
гадаад үнэлгээг явуулж, хот хөдөөгийн нийт 143 лаборатори, биохимийн
шинжилгээний гадаад чанарын хяналтын гурав дахь үнэлгээнд 103 лаборатори
хамрагдлаа. ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн
эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан
чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж, хяналтанд амжилттай
оролцсон лабораториудад гэрчилгээ, үнэлгээний хуудсыг хүргэжээ. Үүний
зэрэгцээ Сисмекс корпораци нь П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн
Лавлагаа лабораторийн урилгаар Японы нэр хүндтэй мэргэжилтнүүдийг ирүүлж
сургалт явуулдаг нь энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бидэнд
томоохон хөрөнгө оруулалт болдог билээ. Энэ удаад Японы профессор
Хосогая хүрэлцэн ирж Японд чанарын үнэлгээг хэрхэн явуулж байгаа
стандартчилалын талаар лекц уншиж, нийт оролцогсдод нэг багц кредитийг
олгосон байна.

Э.Мөнх
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж