Чен Гуанчен Хятадаас хэзээ явахаа мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Чен Гуанчен Хятадаас хэзээ явахаа мэдэхгүй байна

Хятадын тэрс үзэлтэн Чен Гуанчен АНУ-ын Нью-Йоркийн Их Сургуульд уригдсан хэдий ч хэзээ Хятадаас явахаа мэдэхгүй байгаа талаар ВВС бичлээ.

Чен Гуанчен АНУ-ын ЭСЯ-нд зургаан хоног байсны дараа Бээжингийн эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр хүргүүлсэн юм. Тэрээр ВВС агентлагт хэлэхдээ Хятадын Засаг захиргааны ажилтнууд Чен Гуанченд туслах санал тавьсан ч паспортын  бичиг баримтыг  хараахан бүрдүүлээгүй байгаа гэжээ.

Ням гаригт АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жо Байден хэрвээ Чен Гуанчен АНУ-ын виз хүсвэл даруй гаргаж өгөх талаар хэлсэн байна. Мөн өдөр Бээжин дэх АНУ-ын Элчин сайд Чен Гуанчентай уулзахаар эмнэлэгт очих гэсэн боловч Хятадын Гадаад хэргийн яамнаас элчин сайдад зөвшөөрөл олгоогүй юм. Гуанчен өөрөө АНУ-ын албаны хүмүүстэй уулзан ярилцах хүсэлтэй байгаагаа өмнө нь ярьсан ажээ.

Чен Гуанчен өөрөө бичиг баримт бүрдүүлж чадахгүй учир Хятадын албаны хүмүүсийг тусална гэж найдаж байгаагаа хэлсэн бөгөөд одоогоор ямар нэгэн маягт бөглөж эхлээгүй байгаа гэж хэлсэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж