“Call of duty” хааны суудалд заларлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

“Call of duty” хааны суудалд заларлаа

Залуусын нойроо мартан дурладаг тоглоомын нэг бол “Call of duty”. Энэ тоглоомын сүүлийн хувилбар “Call of duty: Black Ops 2” дээд амжилтыг эвдэн амазон сайтын хамгийн их захиалга авсан тоглоом боллоо.

Тоглоомын ертөнцийн хааны суудалд заларсан “Call of duty: Black Ops 2” нь өмнөх хувилбаруудаас 30 хувь илүү борлуулагдаж байгаа аж.

Энэ амжилт зөвхөн АНУ-аар тогтохгүй дэлхийн бусад орнуудад давтагдаж байгаа тухай тоглоом бүтээгчид мэдэгджээ.

Өмнөх хувилбаруудын шилдэг гэсэн хэсгүүдийг түүн оруулж, дээрээс нь олон сонирхолтой нэмэлт хийсэн нь энэ амжилтыг авчирсан байна.

Боруулалт маш их байгаагаас Амазон сайт урьдчилсан захиалгын тоондоо хатуу хязгаар тогтоохоор болжээ.

Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж