Ахмединеджадын эсрэг талынхан байр сууриа бэхжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.08-нд нийтлэгдсэн

Ахмединеджадын эсрэг талынхан байр сууриа бэхжүүлэв

Ираны парламентын сонгуулийн хоёрдугаар шатанд Ираны консерватив хүчний “Консерваторуудын нэгдсэн фронт” дахин 20 мандат авав. Парламентын хоёрдугаар шатны сонгуулиар 290 суудлын 65-ынх нь төлөө өрсөлдсөн юм. Исламын зөвлөлдөх зөвлөл нь ерөнхийлөгч Ахмадинежадын сөрөг хүчин болоод  байгаа бөгөөд  аятолла Али Хаменеиг дэмжиж байна. Парламентын сонгуулийн эхний шатанд консерваторууд ихэнх тойргуудад ялсан юм.

Ахмадинеджадын талынхан энэ удаагийн сонгуулиар дөнгөж найман суудал нэмэв. Бие даасан нэр дэвшигчид 11 мандат авсан байна. Энэ бол зөвхөн урьдчилсан дүн юм. Ахмадинежадыг дуудан тайланг нь хатуухан сонссон сөрөг хүчин болоод байгаа парламент одоо ерөнхийлөгчид үзүүлэх шахалтаа улам бүр нэмэгдүүлнэ гэсэн хүлээлт байна. Ахмадинежадын ерөнхийлөгчийн сонгуульд гол өрсөлдөгч болсон шинэчлэгч нар удаагийн парламентын сонгуульд оролцоогүй юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж