Энэ үгийг алдарт Dell танд хэлж байна. Учир нь тэд нөүтбүүкийн шинэ эрин эхлүүхээр зэхэж байгаа гэнэ. Тэдний хувьслыг эхлүүлэх шинэ нөүтбүүк нь Dell XPS 13 гэх этгээд нэртэй. Одоогийн нөүтбүүкээс хоёр дахин нимгэн, А4 цаасны цаана нуучихаж болох хэмжээтэй байх аж. Энэ нөүтбүүк нь таблетыг зах зээлээс шахан зайлуулж, хэрэглэгчийн таблетад өгөөд буй “хайрыг” нөүтбүүкт эргүүлэн авчирна гэж Dell тооцоолж байна. Гэхдээ тэдний энэ бардам тооцоололд шинжээчид эргэлзэж байна. Учир нь Apple-д ялагдсан зохиогчийн эрхийн асуудлаас болж, Dell XPS 13 нь SD карт болон HDMI оролтгүй мөн Ethernet байхгүй.
Үүнээс нь үүдэн Dell XPS 13-ыг хачин гоё ч хаалга цонхгүй байшин шиг гэж мэргэжилтнүүд шоглон нэрлээд байна.
Т.ТҮВШИН